Цаг уурын мэдээ > Хөдөө аж ахуйн цаг уурын тойм
2018 оны 4 дүгээр сарын сүүлийн арав хоногт ХАА-н үйлдвэрлэлд цаг агаарын байдал хэрхэн нөлөөлсөн тухай тойм
Агаарын температур: Агаарын дундаж температур энэ арав хоногт Тариат, Хангай, Цахир, ӨндөрУлаан сумдын нутгаар 4,5 - 6,0 градус , бусад сумдын нутгаар 6,8 – 13,9 градус дулаан байв. Агаарт өдөртөө Цахир, Хангай, Хайрхан, Булган, Тариат, Чулуут сумдын нутгаар 18,0 -22,0 градус, бусад сумдын нутгаар 23,0 – 26,0 градус дулаан байлаа. Агаарт шөнөдөө ӨндөрУлаан сумын нутгаар -10,0 градус , бусад сумдын нутгаар 4,0-9,0 градус хүйтэн байв. Агаарт 30 градусаас дээш дулаарсан өдөр ажиглагдаагүй байна.
Хөрсний гадаргын температур: Хөрсний гадаргын дундаж температур энэ арав хоногт Батцэнгэл, Хашаат, Өгийнуур, Өлзийт нутгаар 18,0-20,0 градус, бусад сумдын нутгаар 10,0-15,0 градус дулаан байлаа. Хөрсний гадарга дээр өдөртөө Тариат, Жаргалант, ӨндөрУлаан, Өлзийт, Хотонт, Хайрхан, Цэцэрлэг, Чулуут сумдын нутгаар 42,0 -48,0 градус, бусад сумдын нутгаар 49,0 – 54,0 градус дулаан байв. Хөрсний гадарга дээр шөнөдөө Тариат, Жаргалант сумдын нутгаар 12,0 градус, бусад сумдын нутгаар 5,0-10,0 градус хүйтэн байлаа. Хөрсний гадарга дээр 40 градусаас дээш дулаарсан өдөр бүх сумдын нутгаар 3-8 өдөр ажиглагдсан байна.
Хур тунадас: Энэ арав хоногт 2-5 удаа хур тунадас орж 0,8 – 9,4 мм тунадас унасан байна. Хамгийн их тунадас Булган сумын нутгаар 9,4 мм, Хайрхан, ӨндөрУлаан сумдын нутгаар хамгийн бага тунадас 0,8 мм унасан байна.
Салхи: Энэ арав хоногт аймгийн нийт нутгаар салхины хамгийн их хурд секундэт 6-19 метр хүртэл ширүүссэн бөгөөд хамгийн их хурд нь Эрдэнэмандал сумын нутгаар секундэт 19 метр, Хангай, Цэцэрлэг, ӨндөрУлаан, Цахир сумдын нутгаар секундэт 6 -9 метр , бусад сумдын нутгаар секундэт 10-18 метр хүрсэн байна. 10 м/с дээш салхитай өдөр Тариат, Эрдэнэмандал, Эрдэнэбулган, Өлзийт, Өгийнуур сумдын нутгаар 3-5 өдөр, бусад сумдын нутгаар 1-2 өдөр ажиглагдсан байв.
Цасан бүрхүүл: Энэ арав хоногийн мэдээгээр аймгийн нутгийн 15 хувь нь цасан бүрхүүлтэй байна.
Ургамал бүрхүүл:Энэ арав хоногийн мэдээгээр аймгийн нийт нутгаар бэлчээрийн ургамлын ургалтын байдал 50 гаруй хувь нь дунд, 40 гаруй хувь муу байна. Ургамлын өндөр 1 - 4 см байлаа.
Бэлчээрийн хөнөөлт хортон шавьж,мэрэгчид:Энэ арав хоногт бэлчээрийн хортон царцаа сумдын нутгаар ажиглагдаагүй байв.
ХАА-н үйлдвэрлэлд цаг агаарын нөлөөлөл :МАА-н үйлдвэрлэлд мал оторлох, мал нэмэгдэл тэжээл өгөх, бод, бог мал төллөх, ямаа самнах зэрэг ажлууд явагдаж байна.Малын усан хангамж Хангай, Цахир, Өлзийт, ӨндөрУлаан, Хашаат ,Өгийнуур, Эрдэнэбулган сумдын нутгаар сайн, бусад сумдын нутгаар дунд байна. Энэ арав хоногт салхи шуурга ихтэй байгаа нь мал төллөлт , малын бэлчээрлэлт, хаваржилтанд таагүй нөлөөлж байна.
ХААЦУ-ын инженер Н.Галдигмаа